Шар мөрөн. Яньжи бол Орос, Хятад, Хойд Солонгосын хилийн уулзвар хот. Энд хятад, хойд солонгосын жосон үндэстнүүд холилдон амьдардаг. Мэдээж эндхийн амьжиргааны түвшин тааруу, гэмт хэрэг их гардаг хэцүүхэн хот. Хөлсний тэрэгний жолооч Гунамын эхнэр амьдралаа дээшлүүлэхийн тулд их хэмжээний мөнгө зээлэн Өмнөд Солонгос руу явсан боловч сураг чимээгүй 6 сар болсон байна. Эхнэрээ хүлээж, цөхөрсөндөө мөн мөнгө зээлсэн этгээдүүдэд байнга дарамтлуулсаар амьдрах ч сонирхолгүй болсон Гунамд нэг эр цагаа олсон ч гэмээр нэг санал тавьсан нь Өмнөд Солонгост очиж нэг этгээдийг цааш нь харуулсны хариуд чамлахааргүй мөнгө амлаж, мөн тийшээ очих зардлыг шууд гаргаж өгөх тухай байв. Утга учиргүй амьдралаасаа залхсан Гунам саналыг шууд зөвшөөрч Өмнөд Солонгост очих боловч тэнд түүнийг санаанд оромгүй зүйлс угтан авах болно.