Спорт хүнийг арьс өнгө, нас хүйс, үндэс угсаагаар хэзээ ч ялгадаггүй. Өөрөөр хэлбэл цэвэр ариун өрсөлдөөний талбар юм. Хүн хэрвээ хүсвэл болохгүй, бүтэхгүй зүйл гэж байдаггүй болохыг тод томруунаар харуулсан энэхүү кино нь спорт төрөл жанрын кинонуудаас олны таашаалд хамгийн ихээр нийцсэн цөөн хэдэн уран бүтээлүүдийн нэг юм.