Ирээдүйд болон роботын бослог, Скайнетын эрхшээлийг болохоос нь өмнө зогсоохыг Сара Коннор оролдсоор байлаа. Тэрээр компьютерын үйлдвэр дэлбэлэх гэж оролдох үедээ шархдаж баривчлагдаад түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлжээ. Хүмүүс T-800 Терминаторыг олзолж дахин програмчлан Сара Коннор болон түүний хүү Жон Коннор нарыг хамгаалахаар илгээв. Скайнет шинэчилсэн Т-1000 дугаартай роботыг Сара Коннор Жон Коннор нарыг алуулахаар явуулсан байна. T-800 робот Сара Коннор Жон Коннор хоёрыг хамгаалж чадах бол уу!