Залуухан бүсгүйг нэгэн шулам хөгшин эмэгтэй болгон хувиргаснаар ид шидийн нууцыг тайлж, урьдын төрхөмдөө орохын тулд аян замд гарна. Тэр хаашаа явах тухай толгой гашилгаж суугаагүй бөгөөд шууд Хаулын цайзыг олохоор явна. Энэ цайз хүн бүхэнтэй тааралдаад байдаггүй билээ. Бүсгүй нэг мануухайтай тааралдан, замчлуулсаар илбэчин Хаул болоод түүний туслах хүү, бас нүд амтай ярьдаг галтай цайзад ирээд үйл явдал улам сонирхолтой болно.