Хүнийг дуурайж хийсэн Терминатор гэдэг нэртэй кибернийтик алуурчин робот 2029 оноос 1984 онд Сара Коннорыг алахаар иржээ. Сара Коннорыг хамгаалахаар илгээсэн Кайл Рэйс гэдэг 2029 оны хүн машины тулааны үеийн цэрэг юм. 2029 он гэхэд хүн төрөлхтөн өөрсдөө Скайнет буюу хиймэл оюун ухаант системийг бий болгож, тэрний эрхшээлд орж, цөмийн дайн дэгдэж хүн төрөлхтөн хэдэн тэрбумаар үхжээ. Сара Коннорын ирээдүйд төрөх хүү бол тэдний эсрэг тулалдааны удирдагч юм.