Хо Мү Хёг сэтгүүлчийн ажил бүтэл муутайхан болж эцэстээ ажлаасаа халагдах дээрээ тулсан үед нэгэн эмэгтэй 7 хүнийг алсан цуврал алуурчны талаар мэдээлэл өгснөөр тэр эргэн ажилдаа орж олон нийтийн өмнө од болон гялалзаж эхлэх болно. Гэвч тэрхүү мэдээлэл нь хуурамч байсан нь тодорхой болоход сэтгүүлч аллагын хэрэгт хутган орсон болохоо мэдэх болно. Хо Мү Хёг сэтгүүлч хэргээс мултарч чадах эсэхийг та киноноосоо үргэлжлүүлэн хүлээн авч үзээрэй.