ДунВун болон түүний гэр бүл олон жил ажиллаж байж хуримтлуулсан мөнгөөрөө шинэ байр авч нүүж орно. Шинэ байранд орж, баяр хөөртэй байгаа тэд байрны найраа хийхээр найзуудаа урив. Гэвч хүчтэй борооны улмаас газар маш том хэмжээний нүх үүсэх бөгөөд хэдхэн хормын дотор л байр болон тэнд байсан хүмүүс нүх руу орж орхино. Хэдэн зуун метрийн доор нүхэнд гацсан ДунВун, түүний хөрш МанСо болон бусад хүмүүс нүхнээс хурдан гарах аргаа олохгүй бол тасралтгүй орох борооны ус тэднийг живүүлэх нь тодорхой болно.