Сиатл Хэвлэлийн Газарт ажиллаж байх үед болж өнгөрсөн бүх хэрэг явдал ард өнгөрч Анна, Грэй нар хуримаа хийн аз жаргалтай мөчүүд дэргэд ирсэн мэт он цаг урсан өнгөрөх авч харанхуй үнэндээ үүдэнд отож байхыг хэн ч мэдсэнгүй. Анна, Грэй хоёрын жаргалд өс санасан Жэк Хайд батлан даалтаар шоронгоос суллагдан Анна болон Грэй нарын гэр бүл, найз нөхөд, дотны хүмүүст аюул заналхийлэх боллоо. Зөвхөн үүгээр зогсохгүй дөнгөж хуримласан хосуудын дунд тулгарах олон саад бартаа Анна, Грэй хоёрын дунд урсан хөвөрсөөр.