Артурын зулсар. Энэхүү хөгжөөнтэй хүүхэлдэйн кинонд хүүхэд бүрт байдаг ч тэр бүр ил гаргадаггүй нэг сонирхолтой асуултын хариулт гарч ирэх болно. Тэр асуулт бол мэдээж Санта Клаус яаж нэг шөнийн дотор бүх хүүхдэд бэлэг тарааж амждаг юм бол? Хариулт нь, Санта Клаусын Хойд туйл дахь маш өндөр хүчин чадал бүхий гэрлийн хурдаар явдаг чарга зэрэг бусад технологи, төхөөрөмжтэй холбоотой. Гэвч нэг удаагийн зулсарын баярын шөнө Артур гэх жаалхүү Сантагийн тэрхүү супер хөлгийг хулгайлан нэгэн чухал ажил амжуулах хэрэгтэй болсноор сонирхолтой үйл явдлууд өрнөх болно.