Шан-Чи нэгэн шалтгааны улмаас олон жил Америкт энгийн амьдралаар ааваасаа нуугдан ажиллаж амьдарч байлаа. Гэвч нэгэн өдөр ээжийнх нь өгсөн зүүлтнээс болж автобусанд явж байгаад хөлсний ангуучдын халдлагад өртсөнөөр Шон дахин нуугдах аргагүй болж, олон жилийн өмнө орхиж явсан охин дүүгээ ч эрж олох шаардлагатай тулгарна. Шон одоо дахиж нуугдаж чадахгүй, түүнд сонголт үгүй.