Тэр хорон санаатай нэгэн болохоосоо өмнө хүсэл мөрөөдөл дүүрэн нэгэн байсан. Загвар зохион бүтээгч болохыг хүсдэг хэдий ч Лондонгийн гудамжинд сохор зоосгүй үлдсэн тэрээр гудамжнаас өөрийн гэсэн найзтай болно. Өөрийн мөрөөдлийн ажлаа хийх боломж олдоход тэрээр бүх хүчээ дайчлан алдарт хүрсэн мэт мэдрэмж төрж эхэлнэ. Гэвч түүний энэхүү алдар нэр ямар үнээр түүнд ирэхийг тэрээр төсөөлсөнгүй.