Цагдаагийн мөрдөгч залуу нэгэн өдөр алга болсон охиныг олох ажилтай болно гэтэл удалгүй охин бусдад хорлогдсон байдалтай олддог. Хэргийг илрүүлэхийн төлөө явж байхдаа Ким Жүн гэх далд авьяастай залуутай таарна. Ким Жүн хэргийг урьдчилан харж чаддаг бөгөөд хүний гарт хүрээд л бүх түүхийг нь харж чаддаг чадвартай нэгэн. Хэргийг сэрэмжлүүлэхийн тулд ханан дээр болох зүйлээ график зургаар дүрсэлдэг. Мөрдөгч залуу түүний чадварыг мэдээд хэргийг илрүүлэхэд хамтрах болно.