Стэнфордын их сургуулийн од , залуу профессорын хувьд жинхэнэ хайр гэсэн ойлголт байдаггүй. Тэрээр хүний тархинд хайр үүсгэгч химийн урвал явуулахад нөлөөлдөг хэдхэн л хүчин зүйл байдаг хэмээн үздэг байв. Гэвч түүний хөрш үзмэрч хатагтай энэхүү үзэл бодолтой огтхон ч санал нийлдэггүй байсан бөгөөд бүсгүй цэвэр ариун жинхэнэ хайр байдагт чин сэтгэлээсээ итгэдэг байлаа. Өөрийн зөв гэдгийг батлахын тулд залуу профессор гурван эрэгтэй дээр нэгэн сонирхолтой туршилт явуулахаар шийддэг ба тэрээр өөрийн туршилтын гол дүр өөрөө болж хувирах хүртэл бүх зүйл амжилттай өрнөж байв