Бүтээлийн нэр нь зохиолын гол эсрэг дүр, Харанхуй эзэн Сауроныг илтгэх ба Дундад дэлхийг эзэгнэн захирахын төлөө бусад Хүч чадлын бөгжнүүдийг захирсан Нэг Бөгжийг бүтээжээ. Шаир гэгч хоббитуудын амьдардаг газраас авахуулаад Дундад дэлхийн бүх хэсгээр үргэлжилж, Бөгжний дайны тухай гол баатруудын нүдээр өгүүлдэг. Бөгжний эзэн нь анх гарснаасаа хойш хэд хэдэн удаа хэвлэгдэж, олон хэл рүү орчуулагдан, 20-р зууны фантазийн утга зохиолын хамгийн нэрд гарсан, үр нөлөөтэй бүтээлүүдийн нэг болжээ. Тус зохиолуудаар сэдэвлэсэн хэд хэдэн кино, тайзны бүтээлүүд байдаг бөгөөд эдгээрээс 2001-2003 оны хооронд гарсан, Питр Жэксоны найруулсан Бөгжний эзэн цуврал кино нь шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авч, хамгийн их ашиг олсон кинонуудын тоонд багтдаг.